Хоцрогдлын үнэлгээ

БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс "Хоцрогдлыг оношлох үнэлгээ"-г 2021 оны 09-10 дугаар сард зохион байгуулж 755 сургуулийн 2-12 дугаар ангийн давхардсан тоогоор 297 мянган сурагчийг хамруулжээ.  Уг  үнэлгээгээр 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ. 

Сурагчдыг, 

  • Математик
  • Монгол хэл
  • Хүн ба байгаль
  • Байгалийн ухаан
  • Нийгмийн ухаан 
  • Англи хэл
  • Сонгон судлах 6 хичээлээр оношлов. 

Анги тус бүрээр үнэлэхэд: 

  • 2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй
  • 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ. 

Судлагдахуун тус бүрээр:

  • Англи хэлний хичээлийг 34,2 хувь
  • Монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна. 

Харин сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос 83 оноо авсан байна. Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангид элсэгчдийг үнэлж байх бөгөөд  5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойлох юм. Эхний жилийн гарааны үнэлгээнд 323 сургуулийн 23.462 сурагчийг хамруулжээ.

Сурагчдын дундаж үнэлгээг хөгжлийн чиглэл тус бүрээр авч үзвэл:

  • Нийгэмшихүйн хөгжил  65 хувь 
  • Бие бялдрын хөгжил  56 хувь 
  • Танин мэдэхүйн хөгжил 61 хувьтай байв. 

Гарааны үнэлгээг бүсчилсэн байдлаар авч үзвэл:

  • Төвийн бүсийн сурагчид  61.5 хувь
  • Баруун бүсийн сурагчид  60.4 хувь 
  • Зүүн бүсийн сурагчид  64.1 хувь
  • Хангайн бүсийн сурагчид  58.7 хувь
  • Улаанбаатар хотод 60.6 хувь байна.

Хоцрогдолд нөлөөлж буй хүчин зүйлс: 

  1. Багшийн заах арга зүй - Багшийн цахим хичээл заах арга, ур чадвар нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлдөг. 
  2. Ярилцлага - Хүүхэдтэйгээ найз нөхөд, хүсэл мөрөөдөл, сонирхол, эрүүл аюулгүй дадал хэвшил, халдвар хамгааллын талаар ярилцахгүй байх нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. 
  3. Программын хэрэглээ - Сурагч, багш нар цахим платформын хэрэглээний чадварыг эзэмшээгүй нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. 
  4. Багаар ажиллах чадвар - Теле болон цахим хичээлийн үед багаар ажиллах чадварт дутмаг байгаа нь сурлагын ажилтад сөргөөр нөлөөлдөг. 
  5. Гэрийн даалгавар - Сурагчдад гэрийн даалгавар огт өгөхгүй байх эсвэл хэт их өгөх нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. 
  6. Сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг - Багш нарт техник хангамж болоод сургалтын цахим хэрэглэгдэхүүний дэмжлэг, хэрэглээ хангалтгүй байгаа нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. 
  7. Эцэг эх, асран хамгаалагчийн тусламж - Цахим болон теле хичээлийн үед хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байх нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг.

Хоцрогдол арилгах төлөвлөгөө 3R

  • Эргэн холбогдох /Reconnection/ 
  • Нөхөх /Recovery/  
  • Тогтворжуулах /Resilence/

 

эх сурвалж: tusgal.mn

Comments