Posts

Хоцрогдлын үнэлгээ

Image
БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс "Хоцрогдлыг оношлох үнэлгээ"-г 2021 оны 09-10 дугаар сард зохион байгуулж 755 сургуулийн 2-12 дугаар ангийн давхардсан тоогоор 297 мянган сурагчийг хамруулжээ.  Уг  үнэлгээгээр 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.  Сурагчдыг,  Математик Монгол хэл Хүн ба байгаль Байгалийн ухаан Нийгмийн ухаан  Англи хэл Сонгон судлах 6 хичээлээр оношлов.  Анги тус бүрээр үнэлэхэд:  2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй 9 дүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.  Судлагдахуун тус бүрээр: Англи хэлний хичээлийг 34,2 хувь Монгол хэлний хичээлийг 47,2 хувьтай эзэмшсэн байна.  Харин сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос 83 оноо авсан байна. Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангид элсэгчдийг үнэлж байх бөгөөд  5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойло...